Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 9-р сарын 3 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023 оны 9-р сарын 3 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 9-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 9.5-11.0 градус дулаан, бусад сумуудад 1.7-8.3 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд 25, Алтайд 22, Бигэр, Шаргад 21, Даривт 27, Халиунд 20, бусад сумуудад 13-18 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулаг, Чандманьд -9, Эрдэнэ, Тонхил, Баян-Уулд -7, Цогтод -6, Гуулин, Дарив, Дэлгэр, Цээлд -5 градус хүйтэн, бусад сумуудад 0-4 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 13-14 градус дулаан, бусад нутгаар 4-12 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 46, Хөхморьтод 44, Даривт 43, Алтайд 41, Шарга, Бигэрт 40, бусад нутгаар 29-38 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Чандманьд -12, Есөнбулагт -10, Эрдэнэд -9, Цогтод -8, Бугат, Дарив, Дэлгэрт -7 градус хүйтэн, бусад сумуудад -2-5 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарсан ба Баян-Уулд 20.5 мм, Есөнбулагт 19.5 мм, Гуулин тосгонд 18.7 мм, Тайширт 17.3 мм, Цээлд 15.5 мм, Халиунд 8.8 мм, Жаргаланд 7.6 мм, Цогтод 7.0 мм, Бугатад 5.4 мм, Дэлгэрт 4.6 мм, Алтайд 4.0 мм, Тооройд 3.9 мм, Эрдэнэд 3.6 мм, Тонхилд 2.8 мм, Төгрөгт 2.1 мм, Хөхморьтод 2.0 мм, Шаргад 1.8 мм, Даривт 1.4 мм, Бигэр, Чандманьд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин хур тунадас газар байхгүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 27 м/с, Есөнбулагт 24 м/с, Алтайд 19 м/с, Тонхилд 17 м/с, Тоорой, Хөхморьт, Дарив, Төгрөгт 16 м/с, бусад сумуудад 5-14 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдол энэ сард мал хорогдлын мэдээ ирээгүй байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал үрийн боловсролт, хаталт хагдралтын үе шат ажиглагдсан байна.
Говь-Алтай аймгийн зуншлагын байдал буюу бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2023 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар Есөнбулаг, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Төгрөг, Цээл, Шарга сумуудад 32.9 хувьд зуншлага сайн буюу ургалт сайн, 56.6 хувьд зуншлага дунд буюу ургалт удааширалтай Алтай, Бугат, Тонхил, Тоорой, Бигэр, Гуулин тосгон, Дарив, Халиун, Цогт, Чандмань, Эрдэнэ сумууд орж байна. Харин 10.5 хувьд зуншлага муу буюу ургалт муу сумуудад Дэлгэр, Тайшир сумуудад гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /